Авто Tээврийн Хэрэгслийн Даатгал

Товч танилцуулга

Таны тээврийн хэрэгсэлд гэнэтийн санамсаргүй байдлаар хохирол учрахад төлөвлөөгүй зардал гарч санхүүгийн дарамтанд орохоос гадна цаг хугацаа алдаж, сэтгэл санааны хямралд ордог. Энэ үед таныг энэ бүх дарамтаас гаргах хамгаалалт бол тээврийн хэрэгслийн даатгал юм. Энэхүү даатгал нь таны тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр эсвэл сэлбэх, засах, солих зэргээр нөхөн төлбөр олгодог ач холбогдолтой даатгал юм.

Мөн та ажлын өдрүүдэд авто тээврийн хэрэгслийн даатгалаа хийлгэж амжихгүй байгаа бол амралтын өдөр манайхыг зориорой. Бид хэрэглэгч та бүхнийхээ үнэт цагийг хэмнэж амралтын өдрүүдэд ч үйл ажиллагаагаа явуулж байна.

Давуу тал

Таны тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлээс гадна зогсоолын үеийн эрсдэл, хулгайн эрсдэл, байгалийн, галын гэх мэт бүхий л төрлийн эрсдэлүүд багтсанаараа онцлогтой.

Үнэлгээ, хураамж

Таны тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийн дүнгийн 1,2%-2,5%-иар даатгуулах боломжтой.

Хугацаа

Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл, 1-3 жил хүртэл өөрөө сонгох боломжтой.

Харилцагч Байгууллагууд