Гадаадад Зорчигчийн Гэнэтийн Ослын Даатгал

АЧ ХОЛБОГДОЛ

Энэхүү даатгал нь таныг дэлхийн аль нэг улсад гэр бүл, найз нөхөд, хамт олон, эсвэл ганцаараа зорчих хугацаандаа сэтгэл амар аялахад зориулагдсан даатгал юм. Та гадаад улс оронд аялаж байх үедээ гэмтэж бэртэх, ачаа тээшээ алдах гэх мэт гэнэтийн нөхцөл байдал үүсэх үед энэ даатгал нь таныг санхүүгийн дарамтнаас хамгаалах юм.

ДАВУУ ТАЛ

– 100 000$ хүртэлх эрсдлийн хамгаалалт;
– Дэлхийн хаана ч, хэдий ч танд хүрэх үйлчилгээ;
– Олон улсын өндөр зэрэглэлийн Sirius International U.K даатгалын компаниар давхар хамгаалагдсан;
– Online-аар хямдралтай даатгуулах боломжтой;
– Хураамж хамгийн бага
– Нэг удаа төлөөд бүтэн жилээр аялалаа даатгуулах боломж;
– Транзит нислэгийн үед даатгалын хамгаалалт үйлчилнэ.

ДААТГАЛЫН ХУРААМЖ

– Даатгалын хураамж нь таны сонгох хамгаалалт, зорчих улс, хугацаанаас хамааран өөр өөр байна;
– Та жилд 2 ба түүнээс олон удаа гадаад оронд зорчдог бол жилд хэдэн ч удаа аялсан үйлчлэх хамгаалалтыг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой;
– Та гэр бүлээрээ эсвэл хамт олгоороо аялах тохиолдолд 5-20%-ийн хураамжийн хөнгөлөлт эдлэх боломжтой;
– Хүүхэд 50% хөнгөлөлттэй үнээр даатгуулна.

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

Танд санал болгож буй “Энх Ирээдүй” олон улсын эрүүл мэндийн даатгал нь та болон таны гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулагдсан даатгалын үйлчилгээ юм. Энэхүү бүтээгдэхүүн нь Англи улсын “LAMP GROUP” компанитай хамтарч хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн гаргаж буй эрүүл мэндийн иж бүрэн даатгалын бүтээгдэхүүн юм.

  • Олон улсын эрүүл мэндийн даатгал

ДАВУУ ТАЛ

Хэн хамрагдах вэ?

Монгол улсын иргэн болон Монгол улсад амьдарч буй гадаадын иргэд

 

Эмчилгээ хийлгэх бүс нутаг

– Монгол улс

– Дэлхий дахинд /Хойд Америкаас бусад/

 

Бүрдүүлэх бичиг баримт

Хүсэлтийн хуудас

Асуулгын хуудас /Даатгалын компаниас авч бөглөнө/

 

Хураамжийг хэрхэн тооцох вэ?

Даатгуулагчийн нас, сонгож буй багцын хэмжээ, даатгалын хамгаалалт үйлчлэх газар зүйн бүсээс хамааран харилцан адилгүй тооцогдоно. Хэрэв байгууллага хамт олноороо даатгуулж буй тохиолдолд хураамжийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

 

ДААТГАЛЫН ЭРСДЭЛҮҮД

 

ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ

ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

 

– 25,000 ам.долларын хамгаалалттай

– 2,500,000 ам.доллар хүртэл эрүүл мэндийн үйлчилгээг дэлхий дахины 200 гаруй эмнэлгийн сүлжээ болон

Монгол улсын шилдэг эмнэлгүүдээс авах боломжтой

– Эрүүл мэндтэй холбоотой бүх л төрлийн тусламж үйлчилгээ

– Төлбөрийг хуваан төлөх нөхцөл

– Монгол улсад эмчлэх боломжгүй өвчинүүдийн эмчилгээ

– Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал

– Архаг хууч өвчин

– Харгалзах хүнгүй хүүхдийн асрамж

– Яаралтай зөөн тээвэрлэх үйлчилгээ

– Хамаатан садан, найз нөхдийн эргэлт

– Мэргэжлийн тусгай ажилтаны зөвлөгөө

– Олон улсын давхар даатгагч

 

ХӨНГӨЛӨЛТ УРАМШУУЛАЛ

 

3-19 хүн 5% хөнгөлөлт
10-19 хүн 10% хөнгөлөлт
20-49 хүн 20%
50-с дээш хүнтэй группын хувьд даатгагчийн зөвшөөрлөөр шийдэгдэнэ

 

ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ХАМРАГДАХГҮЙ НӨХЦӨЛҮҮД

 

  1. Бүх төрлийн гоо сайхны мэс заслууд
  2. Эмчийн жорын дагуу бичигдсэн эмээс бусад эмүүд
  3. Үр зулбах, ургийн буруу байрлал ба амьгүй төрөлт зэргээс бусад тохиолдолд жирэмслэлтийг тасалсантай холбоотой эмчилгээний зардал
  4. Үр шилжүүлэн суулгахтай холбоотой зардал
  5. Эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулахаас өмнө гадаад улс оронд хийгдэхээр төлөвлөгдсөн эмчилгээ, оношилгооны зардал
  6. Эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой эмчилгээний зардлыг амьдралын туршид зөвхөн нэг удаа хариуцна.

 

НӨХӨН ТӨЛБӨР

 

  1. Нөхөн төлбөр хүссэн өргөдөл /даатгагчаас авч бөглөнө
  2. Авсан эмчилгээ үйлчилгээтэй холбоотой эмчийн дүгнэлт
  3. Авсан эмчилгээ үйлчилгээний төлбөр төлсөн баримт

 

ХУВЬ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХ

Даатгуулагчийн эрүүл мэндтэй холбоотой болон хувийн мэдээллийг даатгагч нь зөвхөн даатгалын болон нөхөн төлбөр олгох нөхцөлийг хангаж байгаа эсэхийг хянах зорилгоор ашиглах бөгөөд мэдээллийг чанд хадгална.

 

Гэнэтийн ослын даатгал

Харилцагч Байгууллагууд