Захиралын мэндчилгээ

     Монгол улсын эдийн засаг эрчимтэй хөгжихийн хэрээр даатгалын зах зээл улам бүр цар хүрээгээ тэлж, даатгалын хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Даатгалын бүтээгдэхүүн иргэд, аж ахуй нэгж байгууллагууд Даатгалын бүтээгдэхүүний талаар хангалттай мэдээлэлгүйн улмаас өөрт ашиггүй гэрээ байгуулах тохиолдол цөөнгүй байна. Иймээс хэрэглэгчид, даатгуулагч, бизнес эрхлэгчид дээ бүх төрлийн эрсдэл түүнээс урьдчилан сэргийлэхэд нь тохиромжтой даатгалын бүтээгдэхүүн санал болгож хамгаалах нь бидний үүрэг юм. Цахим Капитал ХХК нь олон улсын стандартын дагуу бүхий л төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг хувь хэрэглэгчид болон бизнесийн бүх салбарт мэргэжлийн өндөр төвшинд найдвартай түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Даатгалын салбарын хөгжилд болон цаашилбал улс орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж даатгалыг улам бүр хүртээмжтэй болгох нь бидний эрхэм зорилго юм.

Бидний сонгон бидэнтэй хамт байдаг харилцагч, үйлчлүүлэгч нартаа баярлалаа та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Харилцагч Байгууллагууд