Бизнес тасалдлын даатгал

Танай байгууллагын хөрөнгөнд хохирол учирснаас шалтгаалан үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй тохиолдолд даатгалын компаниас санхүүгийн алдагдал, хохиролыг нөхөн төлдөг ач холбогдолтой даатгал юм.

 

Онцлог: Үл хөдлөх хөрөнгө болон тоног төхөөрөмжийн даатгал дээр нэмэлтээр хийгэх бөгөөд дангаараа хийгддэггүй онцлогтой даатгал юм.

 

Хугацаа: Үл хөдлөх хөрөнгө болон тоног төхөөрөмжийн даатгалын гэрээний хугацаатай адил байна.

 

Үнэлгээ: Танай байгууллагын үл хөдлөх хөрөнгө болон тоног төхөөрөмжийн даатгалын үнэлгээний 20%-иас ихгүй байна.

 

Хураамж: Хамгаалалтын хэмжээ, хугацаа, бүтээгдэхүүн үйлдэврлэлтийн үйл явц зэргээс шалтгаалан 0.43% – 1.5%-иар тооцно.

 

Нөхөн төлбөр: Танай байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах тогмол зардлуудыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.

Харилцагч Байгууллагууд