Ач холбогдол: Та өөрийн мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ алдаа дутагдал гаргасны улмаас үйлчлүүлэгчийн өмнө хүлээх амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хариуцлагаа даатгалын байгууллагаар төлүүлэх боломжтой даатгал юм.
Хугацаа: Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.
Үнэлгээ: Та болон даатгалын компани ярилцаж үнэлгээгээ тогтоох ба доод үнэлгээ нь 5,000,000 төгрөг байна.
Хураамж: Таны тогтоосон үнэлгээ болон ажил мэргэжлийн онцлог, нийт хамрагдах ажиллагсдын тооноос шалтгаалан хураамжийг тогтооно
Нөхөн төлбөр: Та мэргэжлийн ажлаа гүйцэтгэж байх үедээ үйлчлүүлэгчийн өмнө хүлээсэн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хариуцлагыг дараах нөхцлөөр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
Үүнд:
- Эмнэлэг, эмчилгээний зардал
- Буяны ажлын зардал
- Шүүхийн зардал
- Шүүхийн дагуу нэхэмжилсэн бусад зардал
- Өмгөөлөгчийн зардал
- Хуулийн зөвлөгөө