Түрээслэгчийн хариуцлагын даатгал

Хариуцлагын даатгал:

  • Мэргэжлийн хариуцлагын даатгал
  • Байгууллагын хариуцлагын даатгал
  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
  • Сайн дурын жолоочийн хариуцлагын даатгал
  • Ажил олгогчийн хариуцлагын даатгал
  • Гэрээний хариуцлагын даатгал
  • Бүтээгдэхүүн, олон нийтийн өмнө хүлээх хариуцлага
  • Түрээслэгчийн хариуцлагын даатгал

Тус даатгал нь даатгуулагчийн түрээслэж буй түрээсийн хөрөнгийг ашиглах явцад санамсар болгоомжгүй үйдэл, санаатай бус үйл ажиллагаанаас үүдэн түрээслүүлэгчийн болон гуравдагч этгээдийн эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд сэргээн засварлах, нөхөн төлөх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Даатгалын зүйл:

Түрээслэгч нь түрээсийн хөрөнгийг ашиглах явцад түрээслүүлэгчийн болон гуравдагч этгээдийн эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага.

Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?

  • Түрээслүүлэгчийн эд хөрөнгөнд хохирол учруулах,
  • Гуравдагч этгээдийн (үүнд: тухайн байр талбайд байгаа бусад түрээслэгч нар байна.) эд хөрөнгөнд хохирол учруулах.
  • Дундын өмчинд хохирол учруулах

Даатгалын үнэлгээ:

Даатгалын үнэлгээг тухайн хөрөнгийг ашиглаж буй зориулалт, нийт хэмжээ, бизнесийн онцлогийг харгалзан тогтооно.

Харилцагч Байгууллагууд