Гадаадад зорчигчдын даатгал

Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал:

  • Гэнэтийн ослын даатгал
  • Гадаадад зорчигчийн даатгал
  • Дотоодод зорчигчийн даатгал
  • Эрүүл мэндийн даатгал
  • Хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгал

Энэхүү даатгал нь таныг дэлхийн аль нэг улсад гэр бүл, найз нөхөд, хамт олон, эсвэл ганцаараа зорчих хугацаандаа сэтгэл амар аялахад зориулагдсан даатгал юм. Та гадаад улс оронд аялаж байх үедээ гэмтэж бэртэх, ачаа тээшээ алдах гэх мэт гэнэтийн нөхцөл байдал үүсэх үед энэ даатгал нь таныг санхүүгийн эрсдэлээс хамгаалах юм.

ДААТГАЛЫН ХУРААМЖ

– Даатгалын хураамж нь таны сонгох хамгаалалт, зорчих улс, хугацаанаас хамааран өөр өөр байна;
– Та жилд 2 ба түүнээс олон удаа гадаад оронд зорчдог бол жилд хэдэн ч удаа аялсан үйлчлэх хамгаалалтыг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой;
– Та гэр бүлээрээ эсвэл хамт олгоороо аялах тохиолдолд 5-20%-ийн хураамжийн хөнгөлөлт эдлэх боломжтой;
– Хүүхэд 50% хөнгөлөлттэй үнээр даатгуулна.

Харилцагч Байгууллагууд