Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал:
- Гэнэтийн ослын даатгал
- Гадаадад зорчигчийн даатгал
- Дотоодод зорчигчийн даатгал
- Эрүүл мэндийн даатгал
- Хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгал
Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал:
Та Монгол улсын газар нутаг дээр хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслээр зорчин явах үедээ энэхүү дотоодод зорчин явагчийн гэнэтийн ослын даатгалыг хийлгэх боломжтой юм. Та даатгал хийлгэснээр А цэгээс Б цэг хүртэл зорчин явах үедээ гэнэтийн аливаа эрсдэлийн улмаас таны амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд даатгалын компаниар хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой юм. Мөн 0-6 насны тасалбаргүй зорчигч хүүхэд даатгалын хураамж төлөлгүй даатгалд бүрэн хамрагдах давуу талтай даатгал юм.
Үнэлгээ: Үнэлгээг нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан байгууллагатай даатгалын компани харилцан тогтоох ба үнэлгээний доод хязгаар нь 1 сая төгрөг байна. Уг үнэлгээ нь зорчигчид зорчин явах хугацаанд амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг даатгалын компани нөхөн төлөх дээд хязгаар юм.
Хураамж: Даатгалын хураамж нь зорчигчийн худалдан авсан зорчих тасалбарын үнийн дүнгээс хамааран харилцан адилгүй байх ба тасалбар худалдан авахдаа даатгалтай тасалбарыг сонгож зорчсон тохиолдолд А цэгээс Б цэг хүртэл зорчин явах хугацаанд эрсдэлээ бүрэн даатгуулах боломжтой юм.
Нөхөн төлбөр: Гэнэтийн ослоос хойш 12 сарын хугацаанд зорчигчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд даатгалын компани хохирлыг үнэлгээ хүртэл эмнэлэг эмчилгээний зардлын дагуу даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.